«Шилдэг Builder» шалгаруулах тэмцээн цуцлагдлаа. Дараачийн долоо хоногийн хагасайнд (8 сарын 10) зохиогдоно.

  • 2019 оны 7-р сарын 31-нд "Буйлдер шалгаруулах тэмцээн"-тэй. Арктик зохион явуулна. Хүн бүр оролцож болно. 3 байр эзлүүлж өндөр шагнал өгнө. Ялагч нь албан ёсны манай серверийн буйлдер болох болно.

    Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай!

Dororo

Head Staff
Original poster
Staff member
July 6, 2019
29
1
3
Awards
0
cover.png
Энэ трейд нь зөвхөн энэхүү тэмцээний тухай байх бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс өөрсдийн нэрээ бүртгүүлээрэй. Манай серверийн анхны "Буйлдер шалгаруулах" тэмцээнийг Арктик удирдан зохион байгуулж байгаа бөгөөд ямар ч DM ашиглахгүйгээр энэхүү трэйдэд өөрсдийн санал бодол, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлээрэй.

Энэхүү тэмцээний гол зорилго нь:
Хүмүүс үргэлж л хоорондоо дайсагнаж бусдыгаа хохироохоос илүүтэй нэгдэж ямар нэгэн зүйлийг бүтээвэл илүү сонирхолтой бас юм барих дуртай хүмүүст энэ нь дэмжлэг болох байх гэсэн үүднээс мөн серверт маш олон лобби янз бүрийн тоглоомын хэсгүүд нэмэхэд барьж бүтээн байгуулахад туслах хүмүүс хэрэгтэй байгаа юм. Ялагч маань манай серверийн албан ёсны буйлдер болж өөрийн ур чадвараа бусдад харуулах боломжтой юм.

Тэмцээнд ямар хүмүүс оролцож болох вэ?
Тэмцээнд бүх насны хүмүүс оролцож болно. Үүнд нас хүйс харгалзахгүй бөгөөд тэмцээний журам нь 3 үе шаттай явагдана эдгээрт тунаж үлдсэн ганц ялагч тэмцээний тэргүүн байрыг эзлэнэ.

Уг тэмцээнийг хэн шүүх вэ? Ямар журмаар шүүх вэ?
Тэмцээнийг тухайн үед онлайн байх бүх тоглогчид шүүнэ. Шүүхдээ 1-с 10 оноо өгөх болно. Тоглогчдын шүүлт дээр Арктик өөрийн саналаа дэвшүүлж мөн @wxng бид хоёр санал бодлоо илэрхийлж дараачийн шатанд оруулна. Тиймээс тухайн үед онлайн байх тоглогчид өөрсдийн саналаа өгөх учраас шүүлт маш цэвэр явагдах явагдана.

Ямар байдлаар явагдах вэ?
Гурван үе шаттай байх болно.
  1. Эхний шат, өөрсдөө санаачилж барина.
  2. Хоёр дугаар шат, Бид сэдэв өгнө.
  3. Гуравдугаар шат буюу сүүлийнхэд мөн сэдэв өгнө.
Нэг шат үргэлжлэх хугацаа 30 минут. Хэрвээ энэ бага санагдаж байвал хэдүүлээ ярилцаад сунгаж болно.

Яагаад Арктик шүүнэ гэж? Ер нь Арктик гэж хэн юм бэ?
Арктик бол маш урт хугацаанд миний найз яваа хүн юм. Тэр Майнкрафт тоглоомыг гарахад л тоглож эхэлсэн хүн гэхэд хилсдэхгүй. Тэрээр Монголын анхны Майнкрафт сервер болох Гамез серверийн оп байсан дараагаар нь ГМЗ, Мазаалай зэрэг серверүүдийг асааж байсан туршлагатай хүн. Юм барих буйлд хийх тал дээр тэр Монголдоо толгой цохидог буйлдеруудын нэг болохоор түүнээр зохион байгуулахыг би хүссэн юм.

Хэзээ болох вэ?
Өнөөдөр буюу 7-р сарын 31-ны орой 20:00 цагаас серверт болно.
Цуцлагдсан. Дараачийн долоо хоногийн хагасайнд болно. 8-р сарын 10-нд болно гэсэн үг.

Шагнал:

1-р байр:
  • Серверийн албан ёсны builder болно.
  • Яг одоо байгаа ранкнаасаа 1 ранк үнэгүй ахих эрх /Хэрвээ тэр хүн Supreme байвал 100 сая./
  • Supreme кит
  • 100 сая
  • Хэрвээ Юнивишн хэрэглэдэг бол 1 кино үзэх эрх /өгнө гэж Арктик агаа хэлсэээн/
2-р байр:
  • Яг одоо байгаа ранкнаасаа 1 ранк үнэгүй ахих эрх /Хэрвээ тэр хүн Supreme байвал 50 сая./
  • Supreme кит
  • 50 сая
2-р байр:
  • Supreme кит
  • 30 сая
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч болох вэ?
Энэхүү форум трейд дээр холбогдоод чөлөөтэй лавлаж асуух зүйлсээ асууж болно. Бид хэд чадах чинээгээрээ та бүхний асуултад хариултуудыг илгээх болно.


Арктик болон түүний найзуудын олон жилийн өмнө 2011 оны хавьцаа барьж байсан зүйлс:
/Энэ үед огт GM нтр хэрэглээгүй шүү/
2011-12-29_12.12.19.pngnew city 2.JPGЗураг.JPG

Илүү дэлгэрэнгүйг түүний вики хуудаснаас үзээрэй: https://minecraftgamez.fandom.com/wiki/Arctic

Яг одоо нэрсээ бүртгүүлээрэй. Нэрсээ бүртгүүлээгүй тоглогчдыг тэмцээнд оролцуулахгүй болохыг анхаарна уу. Нэрсээ бүртгүүлэхдээ манай сайтад бүргүүлээд яг энэ постны доор хариулж бичээрэй.
 
Last edited:

Dororo

Head Staff
Original poster
Staff member
July 6, 2019
29
1
3
Awards
0
Yuuch bichsen bolno bzde
Тиймээ. Чи гэхдээ бүртгүүлэх гэж байгаа биз дээ энэ тэмцээнд? Намайг бүртгэ аррр гэх хэрэгтэй шд 🤣
 

LftN

Son of Achilles
July 31, 2019
3
3
3
Awards
0
17
Ok
Тиймээ. Чи гэхдээ бүртгүүлэх гэж байгаа биз дээ энэ тэмцээнд? Намайг бүртгэ аррр гэх хэрэгтэй шд 🤣
2
 

Dororo

Head Staff
Original poster
Staff member
July 6, 2019
29
1
3
Awards
0
Энэ постонд хариулт бичсэн хүн бүр бүртгүүлсэн гэж өөрсдийгөө бодож болно шүү.
 

Dororo

Head Staff
Original poster
Staff member
July 6, 2019
29
1
3
Awards
0