Трейд нээхээсээ өмнө дүрмээ унш!!!

  • 2019 оны 7-р сарын 31-нд "Буйлдер шалгаруулах тэмцээн"-тэй. Арктик зохион явуулна. Хүн бүр оролцож болно. 3 байр эзлүүлж өндөр шагнал өгнө. Ялагч нь албан ёсны манай серверийн буйлдер болох болно.

    Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай!

Status
Not open for further replies.

Dororo

Head Staff
Original poster
Staff member
July 6, 2019
29
1
3
Awards
0
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Тоглогчид өөрсдийн хөгжүүлэлтийн санаагаа дэвшүүлж шинэчлэлт хийлгэж болно. Ингэсэнээр тоглогчид өөрсдөд таатай тоглох боломжыг бидний зүгээс гаргаж өгнө. Тухайн тоглогч трейд үүсгэхдээ тусгай бэлдсэн формат дээр гаргаж дэвшүүлэх ба ямар нэгэн сул форматтай оруулж болохгүй бөгөөд манай Модераторууд шалгаад Lock хийнэ. Хөгжүүлэлтийн санааг нь тоглогчид дүгнэн 100 хувь өөрсдийн бодлоо илэрхийлж болно. Ингэхдээ тухайн хөгжүүлэлт санааг дэвшүүлсэн тоглогчруу дайрч доромжлох хориотой ба ингэсэн тоглогчыг бид форумд орох эрхийг нь хязгаарлах болно. Мөн хөгжүүлэлтийн санааг дэвшүүлэгч тоглогчийн зүгээс манай серверт хийсэн хөгжүүлэлтүүдийг шүүмжилж тролл үйлдэл гаргаагүй байх ёстой.
Тролл хийсэн бусдыг доромжилсон, дэл сул постуудыг бид устгаад арга хэмжээ авна. Зөвхөн трейд гол санаанд тулгуурлан үзэл бодлоо илэрхийлээрэй. Хөгжүүлэлтийн санаанд тоглогчид лайк дарж санал өгнө. Олон лайк авсан тоглогчийн хөгжүүлэлт санааг бид дэмжиж шинэчлэлт хийх болно.


ХӨГЖҮҮЛЭЛТИЙН САНАА ДЭВШҮҮЛЭХ ДҮРЭМ

Трейд нээж санаагаа дэвшүүлэхдээ доорх зүйлсийг заавал мөрдөх ёстой:
  • Хөгжүүлэлтийн санаа оруулсан зүйл дээр давхцаж дуурайж трейд нээж оруулахгүй байх.
  • Бусдын оруулсан санааг хулгайлж олон дахин оруулахгүй байх
  • Хөгжүүлэлтийн санаанд тань энгийн тоглогчид үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ба ингэлээ гээд хэрүүл хийхгүй байх.
  • Таны хөгжүүлэлт санаан дээр өөр тоглогч засаж шинэ санаа нэмэрлэж болно.
  • Таны хөгжүүлэлтийн санаанд бид 7 хоногийн дотор хариу өгнө. Бидэнд шийдвэрлэхэд бусад тоглогчдын үзэл бодол бас чухал.
  • Таны оруулах гэж буй хөгжүүлэлтийн санаа нь бусад Монгол серверүүдээс хуулаагүй байх.
  • Таны оруулах гэж буй хөгжүүлэлтийн санаа нь шинэлэг бас хэрэгцээтэй байх.
  • Таны оруулах гэж буй хөгжүүлэлтийн санаа нь энгийн цаг үрсэн ажил биш байх.
  • Зөвхөн бидний зүгээс өгсөн формат дээр оруулах ёстой бөгөөд өөрөөр бичиж оруулвал таны трейдыг Модератор цоожлоно.
  • Өөрийн санаагаа болихоор шийдэж өөрийн нээсэн трейдийг цоожлуулах хүсэлтийг Яагаад миний нээсэн трейд цоожлогчдсон бэ? Яаж буцааж цоожоос салгах вэ? трейдэд гаргаж болно.
  • Таны гаргаж буй санаа нь бусдыг хохироосон байх ёсгүй ба тоглогчдод эерэгээр нөлөөлөх ёстой.

Хөгжүүлэлтийн санаа дэвшүүлэх трейдын албан ёсны формат:

Code:
Миний санаа:

Миний хөгжүүлэлтийн санаа тоглогчдод ямар хэрэгтэй вэ?
 
Status
Not open for further replies.