Модераторуудад гомдол гаргах хүсэлт

  • 2019 оны 7-р сарын 31-нд "Буйлдер шалгаруулах тэмцээн"-тэй. Арктик зохион явуулна. Хүн бүр оролцож болно. 3 байр эзлүүлж өндөр шагнал өгнө. Ялагч нь албан ёсны манай серверийн буйлдер болох болно.

    Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай!

Dororo

Head Staff
Original poster
Staff member
July 6, 2019
29
1
3
Awards
0
МОДЕРАТОРУУДАД ГОМДОЛ ГАРГАХ ДҮРЭМ
Тоглогчдын зүгээс Модераторуудад гаргасан санал гомдлыг бид хүлээж авна. Ингэхдээ тухайн Модератор хэрхэн серверийн дүрмийг зөрчиж дүрэм зөрчиж тоглогчдод хүндрэл учруулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг бид авч байна. Тиймээс та бүхэн тусгай бэлдсэн форматаар гомдлоо гаргах ба ямар нэгэн хэрүүл маргаан болохгүй соёлтой илэрхийлэх хэрэгтэй юм.
Тоглогчдын зүгээс гаргасан ямар ч гомдолд Модератор тодорхой хариултыг өгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба гол асуудлыг шийдвэрлэхэд баримт шаардлагатай тэр нь тухайн үеийн болсон үйл явц процессийг тодорхой тайлбарласан текст, screenshot, видео гэх зэрэг байна.

Баримтгүй бусдыг гүтгэх, албаар Модератор эрхээс нь салгах гэсэн далд санаагаар худлаа ярьж болохгүй. Ингэсэн тохиолдолд таны бүх бүртгэлийг бид устгах болно.
Модераторууд нь заримдаа маш олон хүмүүстэй харилцаж тоглогчдтой бүгдэндтэй нь холбоотой байж чадахгүй байж болно. Учир нь Модератор өөрөө ч гэсэн тоглогч учраас хэрэгцээгүй олон зүйл асууж хариулсангүй гэж уурлаж үүнийгээ шалтгаан болгож гомдол гаргавал бид таны хүсэлтийг хүлээж авахгүй. Өөрөөс чинь дээд ранктай хэн ч байсан хүнийг хүндэлж наад захын хувийн харилцааны соёлтой байхыг бүгд санаж явах ёстой.

Модераторууд үнэхээр дүрэм зөрчиж тоглогчдыг өөрийн хүчээрээ хохироосон бол Exocraft-н зүгээс тухайн Модераторт зохих шийтгэлийг өгч гомдлыг барагдуулна.
Тоглогчдын зүгээс гаргасан гомдол нь санаа нь зөв байсан ч бусдыг доромжилж дайрсан байвал бид хүсэлтийг шалгахаас татгалзах эрхтэй. Тиймээс цэвэр асуудалруугаа чиглэсэн гомдлыг гаргах нь зүйтэй юм.

Тоглогчид, Модераторуудын хооронд үүсэн маргаанд өөр хөндлөнгийн тоглогч оролцохыг хориглоно.