Та ямар Enchant юунд хэрэгтэй болохыг мэдэх үү? (Vanilla)

  • 2019 оны 7-р сарын 31-нд "Буйлдер шалгаруулах тэмцээн"-тэй. Арктик зохион явуулна. Хүн бүр оролцож болно. 3 байр эзлүүлж өндөр шагнал өгнө. Ялагч нь албан ёсны манай серверийн буйлдер болох болно.

    Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай!

Dororo

Head Staff
Original poster
Staff member
July 6, 2019
29
1
3
Awards
0
Enchant гэдэг нь хар ухаанаар ойлгоход Tools дээрх нэмэлт ид шид гэсэн үг юм .
2011 оны 9 р сарын 14-нд гарсан update дээр нэгэн шинэ зүйл нэмэгдсэн нь Enchant юм. Тэр үед хүн бүр мэддэггүй тийм нэг сонин зүйл байсан нь одоо бол хүн бүрийн хэрэгцээнд орсон хэвийн энгийн зүйл болжээ.


Enchant хийхэд таньд юу хэрэг болох вэ ?

Enchanting_Table.png
Enchanting Table
Үүнийг хийхийн тулд таньд 2 алмааз (Diamond), 4 галт уулын чулуу (Obsidian), 1 ном (book) хэрэгтэй

How-to-craft-a-minecraft-enchanting-table.png



Bookshelf.png
Номын сан (Bookshelf)

Энийг тавьснаар таны Enchant table илүү сайн болно гэсэн үг. Олноор тойруулж барьвал сайн.
Enchantment_Table_animated_experience.gif


Bottle_o'_Enchanting.png
XP

Үүнийг олохын тулд майн хийх эсвэл хүн, амьтад алах бас зуух ашиглан юмс боловсруулахад танд бага багаар XP нэмэгдэж орно. Үүнийг нь Enchantment Table дээрээ Enchanted Book хийхэд бас тооноосоо хамаарч ашигладаг. Нэг Enchantment Book гаргаж авахад 31 XP level хэрэгтэй болно.

Lapis_Lazuli.png
Lapis Lazuli
Энэ нь Enchant Table дээрээ номыг боловсруулахад хэрэг болдог түлш гэж ойлгож болно.


Ном
Enchanting Table хэрэглэхэд ном хэрэгтэй ба номоороо Enchant болгон авна.
Энгийн номModicon_Selim's_Enchants.png
Энгийн ном болон Enchant хийгдсэн ном


Та ямар Enchant юунд хэрэгтэй болохыг мэдэх үү ?

Төрөл: Зэвсэг (Sword, Axe, Bow)
  • Bane of Arthopods - Энэ enchant нь аалз алахад зориулагдсан бөгөөд аалз цохивол аалзан дээр илүү Damage нэмж оруулж өгнө.
  • Smite - Энэ болохоор Zombie , Skeleton , Pigman . Wither, Wither skeleton, зэрэг mob-уудад илүү damage ээр ордог
  • Sharpness - Энэ бол бүх л амьтай зүйлд хүч нэмж ордог бөгөөд таны зэвсэгний damage ийг нэмнэ.
  • Fire Aspect - Таны цохьсон амьтай зүйл шатна.
  • Knock back - Таны цохьсон амьтай зүйлс хойшоо шидэгдэнэ.
  • Loot - Алсан зүйлсээс юмс олон болж унана.
Төрөл: Багаж хэрэгсэл (Shovel, Pickaxe, Axe)
  • Fortune - Таны эвдсэн Ore ( хүдэр) үржигдэнэ (жич : Алт болон Төмөрт хамаарахгүй)
  • Silk touch - Таны эвдсэн блок ямарч өө сэвгүй гарч ирнэ гэсэн үг яг л байгаа байдлаараа танд очно. (Жич: Spawner, Шил, Glowstone гм)
  • Efficiency - Таны багаж илүү хүчтэй болно. Жишээ нь хүрзэнд хийхэд хүрз илүү хурдан блокуудыг эвднэ гэсэн үг.
  • Unbreaking - Таны хэрэглэж буй багажыг эвдрэхээс сэргийлнэ. (Эвдрэх хугацааг нь уртасгана.)
Төрөл: Нум сум (Bow)
  • Power - Нум сумын хүчийг нэмнэ.
  • Punch - Sword-ний knockback enchant-тай адилхан
  • Infinite - Хязгааргүй сум. Жишээ нь ганц сумтай байхад хэдэн ч удаа харваж болно.
  • Flame - Галтай сумаар харвана.
Төрөл: Загасны дэгээ (Fishing Rod)
  • Luck of the Sea - Таны загасны дэгээ далайгаас илүү их олз олно. Хуучин гуталнаас эхлээд Enchant Book- ч олдож болно.
  • Lure - Загас илүү их баригдана.
Төрөл: Өмсгөл (Armor)
  • Protection - Бүх төрлийн damage-с хамгаална.
  • Fire protection - Таныг галаас хамгаална.
  • Blast Protection - Дэлбэрэлтээс хамгаална
  • Feather Falling - Дээрээс үсэрээд доош буухад орох damage ийг багасгана
  • Projectile Protection - Нум сум, Ghast , Blaze ийн галаар тургихад ордог damage багасна.
  • Aqua Affinity - Усан доор блок эвдэх хэцүү байдаг боловч энэ байхад илүү хурдан эвдэнэ.
  • Respiration - Усан доор илүү удаан амьсгална.
  • Thorns - Таныг цохьсон зүйлд буцааж damage орно.
  • Depth Strider - Та усан доор илүү хурдан алхана.
 
  • Love
Reactions: wxng